Үйлчилгээний нөхцөл

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ, ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ НЬ ДАРААХ ЭРХ ЭДЭЛЖ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ.

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • 1.1. Энэхүү журмын зорилго нь Иргэний хуулийн холбогдох заалт, хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, дуудлага худалдаанд оролцоход холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  • 1.2. Хууль ёсны эд хөрөнгө өмчлөгч өөрийн эд зүйлийг цахим дуудлага худалдаа зарлан мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад оршино.
  • 1.3. Дуудлага худалдаанд өөрийн өмч хөрөнгө, барааг оруулан дуудлага худалдаа болох хугацаа, дуудах эхний үнийг тодорхойлогч талыг ЗАРЛАГЧ, тухайн дуудлага худалдаанд анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх дэнчинг төлөн өөрийн төлж чадах үнийг үнэ хаяалцах журмаар санал болгон ялагч тал ОРОЛЦОГЧ худалдан авах, энэхүү дуудлага худалдааг зохион байгуулах duudlaa.mn программийн мэдээлэл дамжуулах, энэхүү харилцаанаас шимтгэл тооцон авах гурван талын харилцааг зохицуулна.

ХОЁР.ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАХ

  • 2.1. Дуудлага худалдаа зарлагч /өмчлөгч, эзэмшигч/ тал дуудлага худалдаанд оруулж буй /бараа, бүтээгдэхүүн, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө/ бүтээгдэхүүний үнэн зөв, мэдээ, мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй.
  • 2,2. Дуудлага худалдаа зарлагч тал дуудлага худалдаанд оруулсан бараа бүтээгдэхүүний оруулсан мэдээ, мэдээлэлд хариуцлага хүлээнэ.
  • 2.3. Дуудлага худалдаа зарлагч тал дуудлага худалдаа явагдах хугацааг товлоно.
  • 2,4. Дуудлага худалдаа зарлагч тал дуудлага худалдаанд оруулж буй бараа, бүтээгдэхүүний эхлэх үнийг зарлах үүрэгтэй.
  • 2,5 Дуудлага худалдааг зарлагч тал дансандаа 5000 төгрөгнөөс баггүй үлдэгдэлтэй байна.
  • 2,6 Дуудлага худалдаа зарлагч тал нь дуудлага худалдаанд ялсан оролцогч талд утас, хаягийн мэдээлэл өгөхийг зөвшөөрөх
  • 2.7 Заралсан дуудлага худалдааг цуцлахыг хориглоно.
  • 2.8 Дуудлага худалдаанд оролцосон ялагчид 48-н цагийн дотор барааг хүлээлгэн өгнө.
  • 2.9 Барааг хүргэж өгөх зардалыг зарлагч тал хариуцна.
  • 2.10 Барааг ялагч талд хүлээлгэж өгөөд программ дээр – Зарсан, - Авсан сонголтыг даруулсанаар дуудлага худалдааг дууссанд тооцно.
  • 2.11 Дуудлага худалдаа зарлагч тал эхний үнийг тодоройлж, дуудлага худалдаа явагдах хугацааг тогтооно.

ГУРАВ.ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ҮНЭ ТОГТООХ

  • 3.1. Дуудлага худалдаа зарлагч нь өсгөх боломжтой доод үнийг тогтоож өгнө.
  • 3.2. Дуудлага худалдаанд оролцогч нь өөрийн төлж чадах үнийг санал болгоно

ДӨРӨВ.ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАХ

  • 4.1.Дуудлага худалдаа явуулах хугацааг товлож, дараах мэдээллийг тусгана:
    • 4.1.1.Эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, гарал үүсэл, үзүүлэлт, багтаамж, эвдрэл, гэмтэл, согог гэх мэт.
    • 4.1.2.Дуудлага худалдааг явуулах он, сар, өдөр, цаг, эхлэх үнэ
    • 4.1.3.Уг дуудлага худалдаа нь өмчлөлийн ямар нэгэн маргаангүй байна.
  • 4.2 Дуудлага худалдаа зохион байгуулагдах хугацааг тогтоож өгнө.
    • 4.2.1 Дуудлага худалдаа зохион байгуулагдах хугацаа нь 30 минутаас баггүй, 7 хоногоос ихгүй байна.
  • 4.3. Дуудлага худалдааны хугацаа дууссанаас хойш 48-н цагийн дотор дуудлага худалдаанд ялагч талд бараа, бүтээгдэхүүнийг зохих чанарын түвшинд хүлээлгэж өгнө.

ТАВ. ДУУДЛАГА ХУДАЛДААГ ХҮЧИН ТӨГӨЛДӨРТ ТООЦОХ

  • 5.1. Дуудлага худалдааны заралсан хугацаа дуусахад хамгийн өндөр үнийг санал болгосон оролцогч ялсанд тооцогдоно.
  • 5.2 Дуудлага худалдаанд оролцогч тал өөрийн төлж чадах үнийг санал болгох үүрэгтэй.
  • 5.3 Дуудлага худалдаанд ялсан оролцогч 30 минутын дотор duudlaa.mn аж ахуйн нэгжийн дансанд мөнгө шилжүүлэх үүрэгтэй.
  • 5.4 Дуудлага худалдаанд ялагч тал санал болгосон үнийг duudlaa.mn аж ахуйн нэгжийн ансанд шилжүүлсэнээр зарлагч талд оролцогч талын утасны дугаар, гэрийн хаягийг, оролцогч талд зарлагч талын утасны дугаар, гэрийн хаягийг мессэж хэлбэрээр явуулна.
  • 5.5 Дуудлага худалдаа зарлагч нь дуудлага худалдаа дууссаны дараа 48-н цагийн дотор дуудлага худалдаанд ялагч болсон оролцогч талд дуудлага худалдаагаар зарагдсан бараа, бүтээгдэхүүнийг дуудлага худалдаа зарлахад мэдээлэлсэн чанарын түвшинд хүлээлгэж өгөх үүрэгтэй.
  • 5.6 Дуудлага худалдаа зарлагч тал дуудлага худалдаанд ялсан оролцогч талд бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөөд duudlaa.mn-д ЗАРСАН сонголтыг дарсанаар дуудлага худалдаа дуусч зарагдсан үнийн дүнгээс duudlaa.mn-ний шимтгэл хасагдсан дүнгээр зарлагч талын дансанд шилжинэ.
  • 5.7 Дуудлага худалдаан ялагч болсон оролцогч тал зохих чанарын түвшинд барааг шалгаж, дуудлага худалдаа зарлах үед мэдээлэлсэн мэдээлэлтэй тулгаж үзэх үүрэгтэй.
  • 5.8 Дуудлага худалдаагаар ялагч болон авсан бараа, бүтээгдэхүүнийг зарлагч талаас хүлээн авсан бол duudlaa.mn АВСАН сонголтыг сонгож дуудлага худалдааг дуусгавар болгосноор duudlaa.mn дансанд шилжүүлсэн мөнгө дуудлага худалдаа зарлагч талын дансанд шилжин орсоноор дуудлага худалдаа дуусна.
  • 5.9 Дуудлага худалдаагаар зарагдсан бараа, бүтээгдэхүүнийг дуудлага худалдаанд оролцогч талд шилжүүлэх зардал /ноториат, канон, хэвлэх, хувилах, лавлагаа, тодорхойлолт/ зарлагч талаас гарна.

ЗУРГАА. ДУУДЛАГА ХУДАЛДААГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУСТ ТООЦОХ

  • 6,1 Дуудлага худалдааг зарлахдаа худал, төөрөгдүүлсэн, зөрүүтэй мэдээ, мэдээлэл байршуулсан.
  • 6,2 Дуудлага худалдаа зарлах хугацааг 7 хонгоос дээш өгсөн.
  • 6,3 Дуудлага худалдаа зарлах хугацааг 30 минутнаас багаар өгсөн.
  • 6,4 Дуудлага худалдаанд оруулах бараа, бүтээгдэхүүний анхын үнийг зах зээлийн үнээс хэт өндөрөөр тавих.
  • 6,5 Дуудлага худалдаанд оруулах бараа, бүтээгдэхүүний анхын үнийг зах зээлийн үнээс хэт бага тавих.
  • 6,6 Дуудлага худалдаа заралсан хугацаа дууссанаас хойш 48-н цагийн дотор дуудлага худалдаанд ялагч болсон оролцогч талд дуудлага худалдаа зарлахад мэдээлэлсэн чанарын түвшинд хүлээлгэж өгөөгүй.
  • 6,7 Дуудлага худалдаанд ялсан оролцогч тал 30 минутын дотор “Чандмань зайсан”ХХК- ний аж ахуйн нэгжийн дансанд санал болгосон мөнгө н дүнг шилжүүлээгүй.
  • 6,8 Дуудлага худалдаа заралсан хугацаа дуусаагүй байхад программаас гарсан.
  • 6,9 Дуудлага худалдаа заралсан хугацаа дууссанаас хойш 48-н цагийн дотор АВСАН, ӨГСӨН сонголт дараагүй.
  • 6,10 АВААГҮЙ сонголт дарах бол тодорхойлолтыг заавал сонгоно.

ДОЛОО. ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАХ, ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОХ.

  • 7.1 Монгол банкны хар жагсаалтанд орсон иргэн, хуулийн этгээд.
  • 7.2 Санхүүгийн гэмт хэрэг, залилан, луйварын хэрэгт шүүхээс ял эдлэж байгаа иргэн. Хуулийн этгээд.
  • 7.3 Дуудлага худалдаанд орж буй бараа, бүтээгдэхүүний талаар мэдлэггүй.
  • 7,4 Монгол улсын хэмжээнд 48-н цагийн дотор Улаанбаатар хотод байх боломжгүй иргэн, хуулийн этгээд.
  • 7.5 Монгол улсад хуулиар хориотой, хуулиар хориглогдсон бараа, бүтээгдэхүүн. Түүний орц найрлага их, бага хэмжээгээр агуулагдсан зүйлс.

НАЙМ. ШИМТГЭЛ, ХУРААМЖ

  • 8.1 Дуудлага худалдаа зарлагч тал дансандаа 5000 төгрөгнөөс баггүй үлдэгдэлтэй байх.
  • 8.2 Дуудлага худалдаанд оролцогч тал Дуудлага худалдаа зарлагч талын санал болгосон эхний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг байршуулсаны үндсэн дээр үнийн санал өгнө.
  • 8.3 10-н сая хүртэлх үнийн дүнтэй амжилттай явагдаж дууссан хэлцэл тутмаас 6 хувийн шимтгэл суутган хасаж дуудлага худалдаа зарлагч талын дансанд шилжүүлнэ.
  • 8.4 Банк хооронд, данс хооронд шилжих шилжүүлгийн шимтгэл, хураамж дуудлага худалдаа зарлагч тал, дуудлага худалдаанд оролцогч талаас хасагдахыг анхаарна уу.Н

ЕС.ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАГЧ ТАЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

  • 9.1 Дуудлага худалдаа зарлагч тал дуудлага худалдааг цуцлах.
  • 9.2 Дуудлага худалдаа зарлагч тал нэг бүтээгдэхүүн дээр нэгээс дээш дуудлага худалдаа заралсан.
  • 9.3 Дуудлага худалдаа заралсан хугацаа дууссанаас хойш 48-н цагийн дотор оролцогч талд бараа, бүтээгдэхүүнийг зохих чанарын түвшинд хүлээлгэж өгөөгүй.
  • 9.4 Худал, төөрөгдүүлсэн мэдээ, мэдээллээр хангасан.
  • 9.5 Дуудлага худалдаа заралсан хугацаа дуусахаас өмнө болон дууссанаас хойш 48-н цагийн дотор өөрийн хүсэлтээр цуцалсан
  • 9.6 Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дансанд байршуулсан мөнгөнөөс 5000 төгрөгийг суутган авч, 3 сар оролцох, хандах эрхийг хязгаарлана.

АРАВ. ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ ТАЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

  • 10.1 Дуудлага худалдаа заралсан хугацаа дууссанаас хойш 30 минутын дотор санал болгосон үнийн дүнг duudlaa.mn аж ахуй нэгжийн дансанд шилжүүлээгүй.
  • 10.2 duudlaa.mn -д бүртгүүлсэн, дуудлага худалдаа зарлагч талд дамжуулахыг зөвшөөрсөн утас, хаяган дээрээ байхгүй, санаатай болон санамсаргүй холбоо барих боломжгүй 48-н цаг болох
  • 10.3 Дуудлага худалдаа заралсан хугацаа дууссанаас хойш 48-н цагийн дотор өөрийн хүсэлтээр татгалзах
  • 10.4 Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дэнчингийн 10 хувийг буцаан олгохгүй, 4- н сар оролцох, хандах эрхийг хязгаарлана.

ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХДОО АНХААРАХ ЗҮЙЛС

  • 11.1 Бусдын өмнөөс дуудлага худалдаа зарлах, оролцохгүй байх.
  • 11.2 Бусдад өөрийн нэр, утас, данс зэргийг ашиглуулахгүй байх.
  • 11.3 Дуудлага худалдаа заралчихаад цуцалсан тохиолдолд данснаас 5000 төгрөгийн торгууль суутгагдана.
  • 11.4 Дуудлага худалдаанд оролцон дээд үнийн санал өгөн ялагч болоод 30 минутын дотор санал болгосон үнийн дүнг шилжүүлээгүй тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
  • 11.5 Дуудлага худалдаанд орж буй бараа, бүтээгдэхүүн нь “Үнэлгээний компаний тодорхойлолтгүй” бол тухайн барааг шалгах, таних мэдлэг, мэдээлэлгүй бол үнийн санал өгөхгүй байх.